Шинэ тоног төхөөрөмж 

Манай үйлдвэр нь цаасан хайрцаг дээрх  хэвлэлийг буулгадаг хэвлэлийн хэвний бүрэн автомат тоног төхөөрөмжүүдийг суурилуулснаар хэрэглэгчдийн хэрэглээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг цаг алдалгүй үйлдвэрлэн нийлүүлж, ОУ-ын стандартад нийцсэн чанартай үйлчилгээгээ өргөжүүлсээр байна.

Манай компани Олон улсын Чанарын удирдлагын тогтолцоо болох ISO 9001:2015 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо OHSAS 18001:2007 стандартуудыг хангаж SGS олон улсын баталгаажуулалтын байгууллагаас БАТЛАМЖАА гардан аваад байна.

ISO 9001:2015 нь “Байгууллага даяар хэрэгжиж буй энэхүү хөтөлбөр нь бизнесийн бүх функцууд ба процессуудыг нэгтгэдэг бөгөөд загварчлал, төлөвлөлт, үйлдвэрлэл, түгээлт ба үйлчилгээ нь тасралтгүй сайжруулалтаар харилцагчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд чиглэгдсэн байдаг.

“ГОФРО” компани нь байгуулагдсан цагаасаа эхлэн “Чанар, Хэрэглээ, Үнэ цэнэ”-ийг өдөр тутмын үйл ажиллагааныхаа үндсэн зарчим болгон ажиллаж ирсэн билээ. Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн ажиллахын тулд зөвхөн техник технологийн шинэчлэлээр хязгаарлагдахгүй цаашид компанийнхаа соёлыг хөгжүүлэх, удирдлага, хяналтын тогтолцоог илүү өндөр үр ашигтай, оновчтой зохион байгуулах менежментийн чадавхийг бэхжүүлэн харилцагчдынхаа сэтгэл ханамжийг байнга дээшлүүлэхийн төлөө ажилласаар байх болно.

Бид олон улсын түвшинд үйл ажиллагаагаа хүлээн зөвшөөрүүлж, компанийхаа хөгжлийн түүхэнд дахин шинэ амжилтыг авчирсандаа таатай байна.

Мэдээлэл алга байна.